MHF / Монголын Гандболын Холбоо

Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч

Доктор Доржсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН


DR JARGALSAIKHAN DORJSUREN

President of the Mongolian Handball Federation

– Эрхэм тамирчид, дасгалжуулагч нараа, 
– Хүндэт зочид оо, 

Бидний урилгыг хүлээн авч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа. 

Гандболын спорт нь Монгол улсад сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа залуу спортын тоонд ордог юм. Манай холбоо 1993онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулан Олон улсын гандболын болон Азийн гандболын холбоонд 2000 онд гишүүнээр элсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Бид өөрийнхөө эх орондоо 2 дах удаагаа зохион байгуулж байгаа энэхүү гандболын олон улсын тэмцээн нь манай оронд энэ спортыг сурталчилан дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд, энэ спортыг сонирхогч хүүхэд, залуучууд, гандболын дасгалжуулагч, тамирчид та бүхнээс суралцах, ихээхэн туршлага хуримтуулах, спортын ур чадвар, амжилтаа ахиулахад ихээхэн тус нэмэр болно гэж үзэж байгаа юм.

Биднийг дэмжин ажилласан Олон улсын гандболын холбоо, Монгол улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, баг тамирчидаа оролцуулж байгаа та бүхэнд дахин гүн талархалаа илэрхийлье.

Монголын гандболын холбоо, гандболын спортын хамт олноо төлөөлөн та бүхнийг энэхүү сайхан тэмцээндээ амжилттай оролцон, медалийн эзэд болохыг хүсэн ерөөе.
Dear distinguished athletes, coaches and guests,

I am very glad to you participate for the International Handball Federation Trophy Tournament in Ulaanbaatar, a capital city of Mongolia as receiving our invitation. 

The handball is one of the youngest sports successfully developing around Mongolia in recent years. Mongolian handball federation has been worked enthusiastically since established in 1993 and joined the International Handball Federation and the Asian Handball Federation in 2000.

We consider that the International Handball Federation Trophy Tournament is going to bea great significant spreading prosperity of handball and is big contribution to all juniors, youths and coaches, who are interested in this sport, to accumulate much experience fromyou as a result of taking place the tournament in our motherland.  

I would like to extend my deepest pleasure to International Handball Federation, Mongolian Government, Ministry of Education, Culture and Science, and Sportand participant countries as empowered to the tournament. 

As representing Mongolian Handball Federation and colleagues of handball sports, I wish the success to the tournament and to be awarded winners for all players and teams.