Монгол Улсад 2019 оны 05 сарын 06-ны өдөр Олон Улсын гандболын эмэгтэйчүүдийн тэмцээн болно. Тэмцээний зохион байгуулах хороо эрчимтэй ажиллаж байна. Нийтдээ 5 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн. Гадаадэн тамирчид 140 хүн 5 сарын 04-нд ирнэ. Мөн Иран, Оман, БНХАУ зэрэг 10 гадаадын шүүгчийг ажиллуулахаар ОУГХ томилсон байна. Тэмцээнийг удирдахаар Норвеги болон бусад орны 5 төлөөлөгч Монголд ирэхээр боллоо.
