Category: universiad 2020

Оюутны наадмын гандболын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна

Монголын оюутны спортын V наадмын хоёр дах спортын төрөл болох гандболын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлж, нэгдүгээр шатны хэсгийн тоглолтууд явагдаж байна. Гандболын тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаа юм.

Эмэгтэй багууд тус бүр эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд А хэсэгт ИЗОУИС, B хэсэгт ҮБХИС, ДХИС, С хэсэгт ХААИС, МУИС-ийн багууд эхний тоглолтонд хожин өрсөлдөгчдөө буулган авч 2 оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин эрэгтэй багуудаас А хэсгийг ШУТИС, ХААИС, В хэсгийг ҮБХИС, С хэсгийг ИЗОУИС, D хэсгийг ҮБТДС багууд тэргүүлж байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнтэй танилцана уу.

Оюутан гандболчид шилдгүүдээ Буянт-Ухаад шалгаруулна

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын төв ордонд болно. 

Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн спортын дараа явагдах наадмын хоёр дах албан ёсны төрөл болон наадмын хөтөлбөрт орсон билээ. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа Спортын төв ордонд явагдаж 24 багийн төлөөлөгчид оролцлоо.

Их наадмын гандболын тэмцээнд оролцох багуудад ямар нэгэн рейтингийн босго тавиагүй, шууд оролцох журмаар явагдаж байгаа бөгөөд энэ тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 багийн тамирчид сугалаанд оролцсон байна.

Гандболын багууд хэсэгт хуваагдан тоглож, хэсгээс цааш шалгаран, медалийн төлөө тоглоно. Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40м х 20м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганцхан ордон билээ. Монголын гандболын холбоо нь Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэжээ.

ТЭМЦЭЭНИЙ ХУУДСАНД ЗОЧЛОХ