
Category: Main
ОЛОН УЛСЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ЦОМЫН ”TROPHY-2019” ТЭМЦЭЭНИЙГ УЗБЕКИЙН БАГУУД ТЭРГҮҮЛЖ ЯВНА
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОУ-ын гандболын холбоо, Монголын гандболын холбоо хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 05 сарын 06-10-нд Буянт-Ухаа спортын ордонд явуулж байна. Тэмцээнд Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 170 гаруй өсвөр үе /17 нас/ болон залуучуудын /19 нас/ насны охидын ангилалаар тамирчид оролцож байна.
Монгол Улсад хоёр дах удаагаа болж байгаа энэ тэмцээн 4 дэх өдрөө тойргийн системээр үргэлжлэн явагдаж байгаа ба одоогоор 17 ба 19 насны ангилалд аль алинд нь Узбекстаны баг тамирчид тэргүүлж Туркменстан, Монгол, Тажикстаны багууд удаалж явна. Шийдвэрлэх медалийн төлөө тоглолтууд 05 сарын 09-10-нд өглөө 09 ба 10 цагуудаас явагдана.
Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тэмцээнийг ETV телевиз /etvhd.mn/ тэмцээний хуваарийн дагуу албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлсээр байна. Түүнчлэн Монголын гандболын холбоо/Mongolian handball federation фэйсбүүк хуудас болон тус холбооны www.handball.mn сайтаар төрөл бүрийн мэдээлэл, зургууд тавигдан гардаг. Мөн энэ тэмцээний мэдээлэлүүд олон улсын гандболын холбооны www.ihf.info сайт болон Asian handball federation фэйсбүүк хуудасаар дэлхийн 207 орон түүний дотор Азийн 45 улсад байнга сурталчлагдан, мэдээлэлүүд нь тавигдсаар байгаа билээ.
Дашрамд дурдахад тэмцээний техникийн төлөөлөгчөөр Хорватын иргэн Жосиф Посавик, Норвегийн И.Шестаков, БНСУ-ын иргэн, олимп, дэлхийн аварга Жонг Хо нар ажиллаж байгаа бол БНХАУ, Оман, Иран, Тайланд улсын 8-н олон улсын шүүгчид тэмцээнийг удирдан явуулж байна.

MHF / Монголын Гандболын Холбоо

Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч
Доктор Доржсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН
DR JARGALSAIKHAN DORJSUREN
President of the Mongolian Handball Federation
– Эрхэм тамирчид, дасгалжуулагч нараа, – Хүндэт зочид оо, Бидний урилгыг хүлээн авч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа. Гандболын спорт нь Монгол улсад сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа залуу спортын тоонд ордог юм. Манай холбоо 1993онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулан Олон улсын гандболын болон Азийн гандболын холбоонд 2000 онд гишүүнээр элсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид өөрийнхөө эх орондоо 2 дах удаагаа зохион байгуулж байгаа энэхүү гандболын олон улсын тэмцээн нь манай оронд энэ спортыг сурталчилан дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд, энэ спортыг сонирхогч хүүхэд, залуучууд, гандболын дасгалжуулагч, тамирчид та бүхнээс суралцах, ихээхэн туршлага хуримтуулах, спортын ур чадвар, амжилтаа ахиулахад ихээхэн тус нэмэр болно гэж үзэж байгаа юм. Биднийг дэмжин ажилласан Олон улсын гандболын холбоо, Монгол улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, баг тамирчидаа оролцуулж байгаа та бүхэнд дахин гүн талархалаа илэрхийлье. Монголын гандболын холбоо, гандболын спортын хамт олноо төлөөлөн та бүхнийг энэхүү сайхан тэмцээндээ амжилттай оролцон, медалийн эзэд болохыг хүсэн ерөөе. | Dear distinguished athletes, coaches and guests, I am very glad to you participate for the International Handball Federation Trophy Tournament in Ulaanbaatar, a capital city of Mongolia as receiving our invitation. The handball is one of the youngest sports successfully developing around Mongolia in recent years. Mongolian handball federation has been worked enthusiastically since established in 1993 and joined the International Handball Federation and the Asian Handball Federation in 2000. We consider that the International Handball Federation Trophy Tournament is going to bea great significant spreading prosperity of handball and is big contribution to all juniors, youths and coaches, who are interested in this sport, to accumulate much experience fromyou as a result of taking place the tournament in our motherland. I would like to extend my deepest pleasure to International Handball Federation, Mongolian Government, Ministry of Education, Culture and Science, and Sportand participant countries as empowered to the tournament. As representing Mongolian Handball Federation and colleagues of handball sports, I wish the success to the tournament and to be awarded winners for all players and teams. |
IHF / Олон Улсын Гандболын Холбоо

DR HASSAN MOUSTAFA
President of the International Handball Federation
ДОКТОР ХАССАН МУСТАФА
Олон Улсын Гандболын Холбооны Ерөнхийлөгч
Event: IHF Trophy Asia – Zone III
Hosts: Mongolia
Dear Handball Friends, The IHF Trophy is one of the most important development projects of the International Handball Federation as it gives emerging and developing handball nations all around the world the opportunity to gain experience on the international stage. Five years have passed since Mongolia hosted their last IHF Trophy tournament and now, in 2019, it is their time to shine once again as they welcome 10 junior and youth teams from central Asia to bring handball in the focus of fans, sponsors and media in the region. Besides the highly motivated host teams, Kyrgyzstan, Tajikistan, Turkmenistan and Uzbekistan will try their best to claim the tickets to the continental phase in both categories and I am convinced that we will see many exciting matches over the course of the tournament. Since the introduction of the new IHF Trophy format, ultimately there is a spot at the 2020 IHF Women’s Junior (U20) World Championship at stake in the junior’s category – another incentive for the teams to surpass themselves. We look forward to an exciting competition in the spirit of fair play. I wish all participating teams the best of luck and a good time ahead. May the best team win! | Гандболын спортын эрхэм найз нөхөдөө, Олон улсын Гандболын Холбооны Цомын тэмцээн нь Олон Улсын Гандболын Холбооноос санаачилдаг чухал ач холбогдолтой хөгжлийн төслүүдийн нэг бөгөөд шинээр гандболын спортыг дэлгэрүүлж буй хөгжиж байгаа улс орнуудын хооронд явуулдаг, туршлага хуримтлуулах боломжийг олгодог онцлогтой юм. Монгол улс анх удаагаа Олон улсын Гандболын Холбооны Цомын тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаас хойш хэдийнээ 5 жилиийн хугацаа өнгөрчээ. 2019 онд энэ тэмцээнийг дахин зохион байгуулах эрхээ авч, Төв Азиас шалгарсан өсвөрийн болон залуучуудын охидын 2 насны ангилалд 10 багийг эх орондоо урин гандболын спортыг хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэгч, хэвлэл мэдээлэлийн байгууллагын анхаарлын төвд оруулан зохиож байна. Тэмцээнийг зохион байгуулагч Монгол улсын баг, үлгэр жишээ болсон Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстаны багууд 2 насны ангилалдаа тивийн түвшний шилдгээ тодруулаад зогсохгүй тэмцээний үеэр сэтгэл хөдөлгөм, сайхан тоглолтуудыг бидэнд үзүүлэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Олон Улсын Гандболын Холбооны Цомын тэмцээний шинэ хувилбар гарсантай холбогдуулан тус тэмцээнээс шалгарсан залуучуудын багууд нь 2020 оны Дэлхийн Залуучуудын Аварга Шалгаруулах (U20) тэмцээнд оролцох боломжтой болох төдийгүй цаашлаад багуудад өөрсдийгөө ялан дийлэх урам зоригийг өгөх зорилготой болно. Бид үнэнч шударгаар өрсөлдсөн гайхалтай, сайхан тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна. Бүх оролцогч багууддаа амжилтын дээдийг хүсье. Хамгийн сайн баг нь ялах болтугай! |
МЭНДЧИЛГЭЭ/GREETING

Монгол улсын их хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд
Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ
BAATARBILEG YONDONPERENLEI,
MEMBER OF PARLIAMENT, MINISTER OF EDUCATION, CULTURE AND SCIENCE, AND SPORT OF MONGOLIA
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2 дах удаагаа зохиогдож байгаа Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан баг тамирчид та бүхэндээ гүн талархал илэрхийлэн, манай сайхан эх оронд тавтай морилон саатахыг урьж байна. Тус тэмцээнийг Монгол улсад явуулах эрх олгож бидэнд ихээхэн итгэл, хүндэтгэл үзүүлсэн явдалд Олон Улсын Гандболын Холбооны удирдлагад Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна. Тэмцээнийг амжилттай зохион байгуулахын тулд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Монголын Гандболын Холбооны зүгээс ихээхэн хичээл зүтгэл гарган эрчимтэй бэлтгэл ажлыг хангасныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Энэхүү тэмцээний бэлтгэл ажлыг хангахад хамтран оролцсон байгууллага, хувь хүмүүс, сайн дурын ажилтанууд, ивээн тэтгэгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Төв Азийн таван орны шилдэг эмэгтэй залуу гандболын тамирчид та бүхнийг шударгаар өрсөлдөн авьяас билгээ сорин тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж энэхүү тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье. | I would like to extend my warmest greetings to all of you for coming to participate to the International Handball Federation Trophy Tournament in Ulaanbaatar, the capital city of Mongolia. Taking this opportunity, I am pleased to welcome you all to my beautiful country. On behalf of the Organizing Committee and Ministry of Education, Culture, Science and Sport Mongolia, I would like to express my heartfelt appreciation to the Executive Committee Members of the International Handball Federation for giving us this amenity to organize the International Handball Federation Trophy Tournament in Ulaanbaatar, Mongolia. Hereby, I am pleased to note that Ministry of Education, Culture, Science and Sport have successfully collaborated closely with Mongolian Handball Federation along with work intensely as providing preparation for the Tournament according to the resolution ussued by Ministry of Sport Mongolia. I would like to take this opportunity to express my sincere gratitude to all cooperated organizations, volunteers, supported sponsors and individuals. I wish success for the proceedings of the tournament and to compete fairly each other to Central Asian best young lady handball athletes. |

ОЛОН УЛСЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ”TROPHY-2019” ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
ТЭМЦЭЭНИЙГ ЯВУУЛАХ ТУХАЙ
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг явуулах тухай эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны А/137 тоот тогтоолоор олгосон. Тэмцээний хөрөнгө, мөнгийг төсөвт тусгах, зохион байгуулахад БСШУЯ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО
Тэмцээний зорилго нь Монголын гандболын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гандболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, тамирчидын ур чадвараа дээшлүүлэх, олон улсын спортын амжилтыг сорих, гандболын спортын дэмжигчдийн тоог ахиулах, ард түмэндээ гандболын спортыг сурталчилан таниулах, Монголын гандболын мэргэжилтэнүүд Олон улсын тэмцээнийг зохион байгуулах туршлага хуримтлуулах зэрэг явдал юм.
Монгол улсад гандболын спорт 1979 оноос хөгжсөн бөгөөд хоёр дахь удаагаа олон улсын чанартай тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Зохион байгуулах хороог 2019 оны 03 дүгээр сард байгуулан Зохион байгуулах хорооны даргаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Монголын Гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нарыг томилжээ. Тэмцээний ЗБХ-ны ажлын албаны үүргийг МГХолбоо гүйцэтгэн Спортын төв ордны 304 тоот өрөөнд ажиллаж байна.
ТЭМЦЭЭН БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ЯВАГДАНА
Монгол улсад байгаа олон улсын гандболын стандартын цорын ганц стандартын талбайтай газар Буянт-Ухаа спортын ордон юм. Иймээс тэмцээний үйл ажиллагааг тус ордонд явуулахыг ОУГХолбоо зөвшөөрчээ. Гандболын спорт нь 20 метрийн өргөн, 40 метрийн урттай талбайд явагддаг. Талбайн гадуур нөөц тоглогчдын суудал, шүүгчид болон тэмцээнийг удирдах албан ёсны хүмүүсийн ширээ, сандал, тоног төхөөрөмжүүд байрлууладаг. Түүнчлэн гандболын хаалганы ард хэсэгт бөмбөг тогтоогч 4 м өндөр х 25 м урт тор татах юм. Тамирчдын хувцас солих өрөө, бие халаалтын танхимууд нь БУСО-д засагдна. Энэ бүх зүйл нь ОУГХ-ны техникийн шаардлагад бүрэн нийцэж байна.
ТЕХНИКИЙН АСУУДАЛ БА ШҮҮГЧИД
Тэмцээн “Molten” брэндийн бөмбөгөөр явагдана. Бие халаалт, тэмцээнд зориулан тоглолтын бөмбөгийг гадаадаас Монгол улсад хүлээн авна. Тус тэмцээнийг шүүхээр БНХАУ, Оман, Иран, Тайланд зэрэг улсаас олон улсын шүүгч нар Монголд хүрэлцэн ирнэ. Техникийн комисст Хорват, БНХАУ, БНСУ-ын төлөөлөгчид томилогдон ажиллах юм.
ТЭМЦЭЭНД 5 ОРНЫ БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОНО
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өсвөр үе болон залуучуудын насны ангиллаар Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
Тэмцээнд дундад Азийн зарим орнуудыг оролцуулахаар ОУГХ-ноос хувиарлан тогтоосон билээ. Үүнд: Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 140 гаруй тамирчид оролцоно. Багийн бүрэлдэхүүнд тамирчдаас гадна дасгалжуулагч, шүүгчид, багийн ахлагч нар орж байна.
ТАМИРЧИД “IBIS STYLES” БОЛОН “ROYAL MOUNTAIN” ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛАНА
Гадаад, дотоодын баг тамирчдыг “Ibis styles” болон “Royal mountain” зочид буудлуудад хүлээн авч байрлуулахаар МГХолбооноос тус буудлуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна. Тамирчид буудалдаа мандатаа авч, мэдээ, мэдээлэлээ хүлээн авах бололцоо бүрдүүлэх ба МГХолбооноос байнгын штабыг ажиллуулна. Түүнчлэн баг бүрт сайн дурын оюутнууд үйлчилнэ. Хан-уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, харуул хамгаалалтын албанаас тамирчдын аюулгүй байдлыг хангана.
ТЭМЦЭЭНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛНЭ
Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг тэмцээний Зохион байгуулах хорооноос гаргалаа. Тиймээс ЕБСургууль, ИДСургууль, аж ахуйн нэгж байгууллагын хүмүүсийг энэ тэмцээнийг хуваарийн дагуу ирж үзэж сонирхохыг тэмцээний Зохион байгуулах хорооноос урьж байна. Монголын баг тамирчидаа дэмжин анхны олон улсын тэмцээнээс медаль хүртэх урам хайрлахыг Монголын гандболын холбоо нийт нийслэлчүүд, Монголын ард түмэндээ уриалж байгаа ажээ.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Бэлтгэл ажил хангагдаж байна

Олон улсын гандболын холбооны цомын төлөө эмэгтэйчүүдийн тэмцээн 2019 оны 05 сарын 06-10-нд Улаанбаатар хотноо БУСО-д явагдахаар МГХолбоо бэлтгэл ажил хангагдаж байна. Тэмцээнд оролцох Монголын 18 хүртэл насны тамирчид Дорноговь аймагт, 20 хүртлэх насны баг Улаанбаатар хотноо бэлтгэл сургалтандаа гарлаа.
Тэмцээнд оролцох Туркменстан, Узбекийн багууд мэдүүлгээ ЗБХ-нд ирүүллээ. Одоо Киргизстан, Тажикстаны багууд мэдүүлгээ өгөхөөр бэлтгэж байна. Тэмцээнд төв Азийн 5 орны баг тамирчид оролцохоор хувиарлагдсан билээ.
Энэхүү тэмцээний Зүүн Азийн бүсийн тэмцээнийг Монгол улс 2014 онд хүлээн авч явуулж байсан юм.