IHF TROPHY-2019

ОЛОН УЛСЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ”TROPHY-2019” ТЭМЦЭЭН

ТЭМЦЭЭНИЙГ ЯВУУЛАХ ТУХАЙ

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг явуулах тухай эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны А/137 тоот тогтоолоор олгосон. Тэмцээний хөрөнгө, мөнгийг төсөвт тусгах, зохион байгуулахад БСШУЯ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

Тэмцээний зорилго нь Монголын гандболын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гандболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, тамирчидын ур чадвараа дээшлүүлэх, олон улсын спортын амжилтыг сорих, гандболын спортын дэмжигчдийн тоог ахиулах, ард түмэндээ гандболын спортыг сурталчилан таниулах, Монголын гандболын мэргэжилтэнүүд Олон улсын тэмцээнийг зохион байгуулах туршлага хуримтлуулах зэрэг явдал юм. Монгол улсад гандболын спорт 1979 оноос хөгжсөн бөгөөд хоёр дахь удаагаа олон улсын чанартай тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Зохион байгуулах хороог 2019 оны 03 дүгээр сард байгуулан Зохион байгуулах хорооны даргаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Монголын Гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нарыг томилжээ. Тэмцээний ЗБХ-ны ажлын албаны үүргийг МГХолбоо гүйцэтгэн Спортын төв ордны 304 тоот өрөөнд ажиллаж байна.

ТЭМЦЭЭН БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ЯВАГДАНА

Монгол улсад байгаа олон улсын гандболын стандартын цорын ганц стандартын талбайтай газар Буянт-Ухаа спортын ордон юм. Иймээс тэмцээний үйл ажиллагааг тус ордонд явуулахыг ОУГХолбоо зөвшөөрчээ. Гандболын спорт нь 20 метрийн өргөн, 40 метрийн урттай талбайд явагддаг. Талбайн гадуур нөөц тоглогчдын суудал, шүүгчид болон тэмцээнийг удирдах албан ёсны хүмүүсийн ширээ, сандал, тоног төхөөрөмжүүд байрлууладаг. Түүнчлэн гандболын хаалганы ард хэсэгт бөмбөг тогтоогч 4 м өндөр х 25 мурт тор татах юм. Тамирчдын хувцас солих өрөө, бие халаалтын танхимууд нь БУСО-д
засагдна. Энэ бүх зүйл нь ОУГХ-ны техникийн шаардлагад бүрэн нийцэж байна.